
Хар тэнгис орчмын улс орнуудад буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улс орнуудад цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ.
Тодруулбал, 2023 оны энэ сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учиржээ.
Мөн тус улсад зам тээврийн ослоор хоёр иргэн амь насаа алдаж, 36 иргэн хүнд гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн ням гарагт Украйны Одесса хотын дулааны цахилгаан станцын 110 метрийн өндөр яндан их хэмжээний цасан шуурганы улмаас эвдэрч, 150,000 айл, өрх тог цахилгаан, дулаангүй болсон байна.
Нийт сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд байгалийн аюулт үзэгдэл дээрх улс орнуудад өнөөдрийн байдлаар нөхцөл байдал илүү хүндрэх төлөвтэй байнагэж Болгар улсын Ерөнхий сайд Николай Денков мэдээлжээ. Болгар улсын нийт 4 хот цасан шуургатай холбогдуулан онц байдал зарлаад байна.
Эх сурвалж: https://www.dw.com/en/winter-storm-pounds-black-sea-region/g-67564993
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2023/11/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2023/11/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2023/11/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ