Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын хувьд ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа нөхцөлд эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах чухал нөхцөл болохыг талууд цохон тэмдэглэсэн юм. 

Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, нөлөөллийг бууруулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх болон Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн гэдгээрээ ач холбогдолтой юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.