Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Увс аймагт ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат энэ үеэр Улаангомын Дулааны II станц ТӨХК-ийн эх үүсвэрийн өргөтгөлийн ажил 2025 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 хувийн гүйцэтгэлтэй. Тус төслийн үлдэгдэл санхүүжилт 8.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр энэ оны халаалтын улирал эхлэхээс өмнө өргөтгөлийн ажлаа дуусгаж, ашиглалтад оруулах боломжтойг мэдээлсэн юм.

Харин Шадар сайд Улаангомын Дулааны II станцын эх үүсвэрийн өргөтгөлийн ажлыг дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийллээ.

Мөн тэрээр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцаж, болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

2026/08/11
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/08/11
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/08/11
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.