Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

A- A A+

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3628 хүний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2536 нь гал түймэр, 497 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн осол, усны болон уулын осол, төөрсөн сураггүй болсон, өндрөөс унах) 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 82 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 76 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.