Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор Дорнод аймагт ажиллалаа.

Дорнод аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай 124.5 км автозамын ажлыг эрчимжүүлэх, Чойбалсан - Баян-Уул чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал сумдад түргэн тусламжийн автомашин олгох, Дашбалбар, Матад сумдад Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар байгуулах, Хэрлэн сумын III багт Гал түймэр унтраах анги шинээр байгуулах санал танилцуулав.

Мөн туулах чадвар өндөр, түргэн шуурхай үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх хүрээнд аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин болон ймгийн Онцгой комисст өвөлжилтийн бэлтгэл хангах, ой хээрийн түймэр болон гамшгийн үед зарцуулах 50 тонн шатахууны дэмжлэг үзүүлэхийг мэдээллээ.
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, олон жил царцсан ажлуудыг дуусгах, аймгийн удирдлагуудаас ирсэн саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг Шадар сайд онцоллоо.

2026/08/05
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/08/05
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/08/05
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.