Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна

A- A A+

Он гарсаар улсын хэмжээнд наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдлээ. Усны ослын улмаас  харамсалтайгаар 59 иргэн иргэн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна. 

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна.

Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.