Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. 

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотгоод НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг онцоллоо. Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” баримт бичгийн хэрэгжилт үр дүнтэй байгаад талархал илэрхийлсэн юм.

 Тэрбээр Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн шинэчлэл, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэл, стандартчилал, хэмжил зүй болон гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, эдгээр салбарт НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын шинжээчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг тодотгосон юм. 

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бодлого, тэр дундаа бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг дэмжиж, эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ. НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх дараагийн таван жилийн “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах бөгөөд бүс, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар, бизнес эрхлэгчдийн оролцоог хангаж, нэгдсэн ойлголтод хүрэх арга хэмжээг зохион байгуулна гэлээ. 

Талууд Монгол Улсын тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах, хууль, эрх зүйн шинэчлэл, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллахаар санал солилцлоо.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.