Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний ангиллын багийг олон улсын ангилалд бэлтгэж, чадавхыг сайжруулна

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзаж, мэдээлэл солилцлоо.

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, үндэсний  хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийг гурван хоёр үе шаттайгаар 2017-2019, 2023-2025 онд хэрэгжүүлж, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг байгуулж, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэн, сургагч багш, зааварлагчийг бэлтгэсэн гэдгийг бригадын генерал Ц.Ганзориг танилцууллаа.

Мөн Япон Улсад 2011 онд 13 алба хаагч, 2023 оны хоёрдугаар сард БНТУ болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсад болсон газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд Эрэн хайх, аврах 24 алба хаагч, эмнэлгийн яаралтай тусламжийн 11 алба хаагчид хамтран 10 хоногийн хугацаанд  газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, 8 хүнийг нурангиас гаргаж, амь насыг нь аварч, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тодотгосон юм. 

Энэ үеэр “Олон улсын гамшгийн үеийн хариу арга хэмжээний тогтолцоо ба НҮБ-ын Эрэн хайх аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг: Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх боломж”, “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.

Уулзалтаар талууд Монгол Улсын  Хот дахь Эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын ангилалд бэлтгэж, цаашлаад бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн эрэн хайх, аврах ажиллагаанд үр дүнтэй оролцох боломжийг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.