Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өглөө

A- A A+

Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.07.09) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд болон ирэх саруудад үер, усны осол, гал түймэр зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өглөө.



Тэрээр ойрын өдрүүдэд үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж, Онцгой байдлын байгууллага, бүх шатны Онцгой комиссыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах байгууламжийн хэвийн ажиллагааг хангахыг анхааруулав.



Түүнчлэн гамшгийн үед шуурхай тусламж авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “SOS” системийг олон нийтэд сурталчлан, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгалаа. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.



Он гарсаар долоодугаар сарын 09-ний байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, осолд өртөж аварсан хүний тоо 26.3 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 24.6 хувиар, амь насаа алдсан хүний тоо 11.3 хувиар тус тус өссөн байна. Иймд улсын хэмжээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тасралтгүй хүргэх, иргэдийг сонор сэрэмжтэй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдав

Сургалтад Зүүн, Говь, Хангай, Баруун, Хойд, Төвийн бүсийн орон нутгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар хамрагдсан юм.

NEMA Podcast-20

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Э.Ариунбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.

Гамшигтай тэмцэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлж, харилцан туршлага, дадлагыг эзэмшүүллээ

Тактикийн хамтарсан дадлага сургуулийг 31 сургагч багш удирдан зохион байгуулж, 154 алба хаагч хамрагдаж, тактикийн дадлага сургуулиар нэгдсэн дадлага хийж, харилцан ажиллагааг жигдрүүллээ.