ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Жайлс Ж.С. Корнелиатай уулзаж, Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон “Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүнг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөлтийн уулзалтуудыг зохион байгуулж, сургалт, дадлага зохион байгуулах байршил, оролцогчдын бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх наймдугаар сард болох төлөвлөлтийн уулзалтаар эцэслэх юм.

Мөн талууд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх, сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хамтран хангахаа илэрхийллээ.

2026/06/19
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/06/19
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/06/19
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.