Мэдэгдэл

A- A A+

Сүүлийн үед Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр дөрвөн алба хаагч очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр, хандив авах нь хуулиар хориотой болохыг анхааруулж байна.

Харин иргэн, хуулийн этгээд нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу “Галын аюулгүй байдлын дүгнэлт” гаргуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1.4-т заасан тэмдэгтийн хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг журамтай болно.

Иймд, дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэлд сэрэмжтэй хандаж, хувь хүний дансанд мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгойлон анхааруулж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. 

“Хаан шонхор” тусгай ажиллагааны дадлага сургуульд оролцлоо

Терроризмтой тэмцэх зөвлөлөөс энэ удаагийн дадлага сургуулийг олон улсын байгууллагуудтай хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд дадлага сургуульд оролцогч байгууллагуудын идэвх, оролцоо жил бүр нэмэгдэж байна.