Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөө өглөө “ Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч хэрэгсэл, автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 2081 ажилтан, алба хаагч, 311 техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээр оролцлоо.

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг гэдгээрээ ач холбогдолтой юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицерууд сургалт, бэлтгэлийн талаарх туршлага, мэдээллээ солилцлоо

Тус  арга хэмжээ нь бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл, бэлэн байдал, спортын арга хэмжээ, амжилт, ололт, цаашид анхаарах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.

Штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа

Дээрх эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд бие бүрэлдэхүүнийг сургуулийн “Цуглар” дохио, “Улбар шар” кодоор ажиллуулж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнх, техник хэрэгслийн бэлэн байдал, штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ