Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.

Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.