Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт анх удаа усан доорх живсэн нисэх онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Ленинград мужийн Онцгой байдлын албаны аврагч, мэргэжилтнүүд, усны гүнд шумбагчид хамтран усан бүсэд тодорхойлсон 4 цэг хооронд буюу урт нь 7 км, өргөн нь 5 км хэмжээтэй талбайд нарийвчилсан судалгаа хийсэн юм.

Энэхүү ажиллагаа нь нуурт осолдсон онгоцны байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Тус ажиллагаанд шумбагч, аврагчид, завь болон тусгай хайлтын төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд давхардсан тоогоор 14 цагийн шумбалтыг усны гүнд металл хайгч төхөөрөмж ашиглан хийлээ.

Ажиллагааны үр дүнд ажиллах талбайн хэмжээ, хайж байгаа объектын хэмжээ, усан орчны үндсэн шинж чанар, усны гүн, цаг агаар, үзэгдэх орчин зэрэг нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг. Эрлийн хугацаанд салхи, бороо ихтэй, ажиллахад хүндрэлтэй байсан талаар хоёр улсын аврагчид санал солилцож, туршлагаа хуваалцсан томоохон ажиллагаа болсон юм.

2026/05/26
Шинэ мэдээМөн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Цэргийн хүндэт медаль”-аар 10, “Шударга журам медаль”-аар 2 буюу нийт 15 алба хаагчийг шагналаа.
2026/05/26
Шинэ мэдээТехник, тоног төхөөрөмж, автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг алдаа мадаггүй, шуурхай гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болголоо.
2026/05/26
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш 22 жил болж байна.