Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага хийлээ

A- A A+

Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүн штабын дадлага хийлээ.

Энэ хүрээнд гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх цагийн байдлыг үнэлсэн юм.

“Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль 3 үе шаттайгаар өрнөлөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой мэдээ №04 (226)

Онцгой мэдээ №04 (226)

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Зөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа