ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.

Тус судалгааны ажлаар гамшгийн мэдээллийн сангийн нэр томьёог НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс гаргасан нэр томьёотой харьцуулан судалж, өөрийн орны онцлогтой уялдуулан гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолтыг тодотгож боловсруулсан гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.

Судалгааны ажлыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Хүний үйл ажиллагаатай ослын судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч У.Молор, Ус, цаг уурын гаралтай гамшгийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч Л.Тунгалагсүрэн нар гүйцэтгэж, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа П.Чимэдцэрэн удирдсан байна.

2026/05/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/11
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/05/11
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.