Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт 14-22 м/сек, Увс аймагт 15-18 м/сек шороон шуурга шуурч, Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.0 мм, Орхон аймгийн 1 суманд 0.0 мм хэмжээтэй бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +13...+18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 12, 15-нд нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1 дүгээр баг зоогийн газрын гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-н 10х8 метрийн хэмжээтэй объектын зүүн хойд хэсгийн гадна фасад шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй айлын 9х7 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х6 метрийн хэмжээтэй Цахилгаан дугуй, скүүтэр худалдааны дэлгүүрийн эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Зүүн согоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/  Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 13 хүн, 1 автомашин, 8 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.09-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Тасархайн давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/  Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчид,Тэшиг сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн  нийт 32 хүн, 5 автомашин, 2 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.10-ны өдрийн 11:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

DRONECON 2026:Онцгой байдлын байгууллагын 49 алба хаагч оролцлоо

Мөн хүүхэд, залуучуудын техник, технологи, роботик, инновацын сонирхлыг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх чухал ач холбогдолтой юм.