ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албанаас хойд бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын “Аврагч- нохой хөтлөгч”-ийн давтан сургалтыг дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 06-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.

Эрэн хайх, аврах чиглэлээр албаны нохой болон аврагч-нохой хөтлөгчдийг сургах, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохойтойгоо хамрагдсан юм.

Сургалтаар эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, аврагч нохойтой ажиллах техник, дадлага, нуранги болон уул, хаданд төөрсөн иргэдийг эрэн хайх сургуулилт, багийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохион байгуулалтын дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэх чадавхиа дээшлүүллээ.

Ингэснээр орон нутгийн аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал нэмэгдэх юм.

2026/05/06
Шинэ мэдээМөн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Цэргийн хүндэт медаль”-аар 10, “Шударга журам медаль”-аар 2 буюу нийт 15 алба хаагчийг шагналаа.
2026/05/06
Шинэ мэдээТехник, тоног төхөөрөмж, автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг алдаа мадаггүй, шуурхай гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болголоо.
2026/05/06
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш 22 жил болж байна.