“Дэлхийн Зөн Монгол” ТББ нь Онцгой байдлын ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороотой хамтран ЭККО-ФАРМ төслийн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмуудыг тусгах нь” дэд төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сургалтын модулийн сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагад жендэрийн ялгаатай нөлөөлөл, нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай иргэдийн онцлог хэрэгцээг ойлгон үнэлэх, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, жендэрийн мэдрэмжтэй арга барил нэвтрүүлэх, мөн гамшгийн үеийн үйлчилгээ, хамгааллыг илүү хүртээмжтэй, тэгш зохион байгуулах чадамжийг эзэмшсэн юм.

Мөн сургалтын арга зүйг орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх ур чадвараа дээшлүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн асуудлыг илүү системтэй тусган хэрэгжүүлэх чадвартай боллоо.

2026/04/23
Шинэ мэдээЗөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.
2026/04/23
Шинэ мэдээЦаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа