Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээ, задлах, цэвэрлэх сургалт, дадлага, хүндрүүлсэн нөхцөл, утаат орчинд галын хайгуулын ажиллагааг зохион байгуулах сургалт, дадлагыг зохион байгуулж, харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, ур чадвараа нэмэгдүүллээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой мэдээ №04 (226)

Онцгой мэдээ №04 (226)

Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ

Тэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлсон юм.

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Зөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.