Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор, 25-нд Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 09:52 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 4 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 5 метр хашаа бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 1 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Аргалант сум 2 дугаар багийн “Жирмийн цагаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 131 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Батсүмбэр сумын төвөөс баруун урд зүгт 96 км/ 4000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиж, Аргалант сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 31 хүн, 3 автомашинтай иргэн Б-ийн 4000 боодол өвс шатаж байсныг галын тархалтыг 15:15 цагт зогсоож, 06:50 цагт бүрэн унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин бүрэн, 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:00 цагт цурамд оруулан 04.22-ны өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 50 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 5 дугаар багийн “Духангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Зэвсэгт хүчний 232 дугаар анги, Дэлгэрхаан сумын Мэргэжлийн ангийн нийт 75 хүн, 18 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 11:47 цагт цурамд оруулан 13:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/23
Шинэ мэдээСургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж, нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлж байна.
2026/04/23
Шинэ мэдээТус хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 334 ажилтан, алба хаагч, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2026/04/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ