Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа

A- A A+

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14:42 цагт хээрийн түймрийг 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.22)11:00 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын V багийн “Духангийн-Ар” гэдэг газар өнөөдөр (2026.04.22)11:10 цагт гарсан хээрийн түймрийг 11:47 цагт цурамд оруулж, 13:30 цагт бүрэн унтраалаа.

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.