Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна

A- A A+

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна. Үүнээс Дундговь, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Завханы ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, дулаан болон чийг дутагдсанаас нутгийн 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтсон. Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон ургалтын байдал муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хангайн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцох зорилгоор бүсчилсэн цахим уулзалтыг зохион байгуулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ