ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас Зүүн, Төв, Говийн бүсийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалт, дадлагыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Төв аймагт зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нээж хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах улсын хяналтын тогтолцоо нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллага, аж ахуйн нэгж, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү сургалт, дадлагын нэг онцлог нь хамрагдаж байгаа аймгуудын нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уурын нөхцөл байдал харилцан адилгүй, улмаар гамшгийн эрсдэл, эмзэг байдал нь ч өөр өөр байгаа явдал юм. Ийм ялгаатай нөхцөлд гамшгаас хамгаалах улсын хяналтыг нэг хэвийн загвараар бус, тухайн орон нутгийн онцлог, эрсдэлийн зураглал, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын үр нөлөө нь зөвхөн хууль, дүрмийн хэрэгжилтийг шалгахад бус, тухайн орон нутгийн бодит эрсдэлийг зөв тодорхойлж, түүнд нийцсэн бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний чадамжийг үнэлж байж хангагдана” гэлээ.

Тус сургалт, дадлагад Зүүн бүсиийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчид хамрагдаж, бүсчилсэн байдлаар мэдлэг, ур чадвараа ахиулж, харилцан туршлага солилцож байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.

Сургалтаар гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушлаатны эрх зүйн баримт, бичгийг боловсруулах чадварыг нэмэгдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалтыг дээшлүүлэх чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлж байна.
Мөн Төв аймаг, нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн зориулалттай тэсэрч дэлбэрэх, химийн аюултай үйлдвэр, агуулахын барилга, байгууламжид хамтарсан гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулах юм.

2026/04/22
Шинэ мэдээСургалтаар гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушлаатны эрх зүйн баримт, бичгийг боловсруулах чадварыг нэмэгдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалтыг дээшлүүлэх чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлж байна.
2026/04/22
Шинэ мэдээДархан-Уул аймгийн дугаар байрны цонхоор бага насны гурван хүүхэд унах гэж байсныг онцгойгийн аврагч аварчээ.
2026/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ