Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говийн аймгуудын аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар дулаарч +16...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

Гал түймэр:
Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган баг /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төвд/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ж-ийн эзэмшлийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана, тааз, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн И-ын 30х15 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 1 давхрын 6х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Цамбагарав багийн 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн эзэмшлийн “Chevrolet Cruze” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллан унтраассан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Хэнтий аймаг, Хэрлэн сум 8 дугаар багийн "Ар хүүш" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Тахилгат тосгоноос баруун зүгт 12 км-т/ Суудлын автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан дуудлагыг 04.20-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тахилгат тосгоны Мэргэжлийн анги, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 123 хүн, 8 мотоцикл, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.20-ны өдрийн 18:53 цагт түймрийг цурамд оруулж, 04.21-ний өдрийн 09:50 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 700 га талбай өртөж шартсан.
Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:00 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/04/22
Шинэ мэдээҮүний зэрэгцээ Японы зүүн хойд далайн эргийн дагуу газар дахин хүчтэй хөдлөх эрсдэл байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсаар байхыг анхаарууллаа.
2026/04/22
Шинэ мэдээУрьдчилсан мэдээгээр ой, хээрийн гал түймрийн аюул нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, тамхи татахгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.