Японд цунамигийн сэрэмжлүүлгийн түвшинг буурууллаа

A- A A+

 Японы зүүн хойд эрэг орчимд газар өчигдөр (2026.04.21) 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас зарласан цунамигийн сэрэмжлүүлгийг зөвлөмж болгон түвшинг нь буурууллаа. 

Газар хөдлөлтийн улмаас 80 см өндөр давалгаа үүссэн бөгөөд цаашид гурван метр хүртэлх өндөр, хүчтэй цунами болж магадгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. 

Японы Засгийн газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсноор, одоогоор ямар нэгэн хохирол учраагүй, эрчим хүчний байгууламжуудад гэмтэл гараагүй байна. Гэхдээ 2011 оны их газар хөдлөлт, цунамид хамгийн өртөж байсан Оцүчи, Камаиши зэрэг боомт хотуудад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан аж. 

Үүний зэрэгцээ Японы зүүн хойд далайн эргийн дагуу газар дахин хүчтэй хөдлөх эрсдэл байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсаар байхыг анхаарууллаа. 

Эх сурвалж: Reuters 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.