Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 1 мм цас орсон. Зүүн бүсийн нийт нутгаар 12-13 м/с, зарим үед 16 м/с хүрч хүчтэй салхилж, шороон шуургатай байсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, +10...+12 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 23, 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсаны улмаас хажуу хашааны иргэн Т-ийн 6 хантай гэр хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Дөрвөлжин сум Баян-Ухаа баг /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 45 км-т/с байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу шанд баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар тоосгон байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/04/21
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/04/21
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.