Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарласан.

Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болж, Батлан хамгаалах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцсон юм.

“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд тэдний боловсрол, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч байхад чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж, төрийн албаны мерит зарчмаар өсөн дэвших боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

Онцгой байдлын байгууллагаас бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжлийг дэмжих манлайлах чадварыг төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах “Тэсвэр-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

 

Түүнчлэн  залуу офицеруудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, спорт, хэлэлцүүлэг, сургалт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.