"Тэрбум мод" сан ОБЕГ-тай хамтран олон нийтэд экологийн боловсрол олгох, ойн санг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм.
Үүнээс гадна банк, санхүүгийн боловсролыг Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд олгоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
2026/04/17
Шинэ мэдээАав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
2026/04/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/04/17
Шинэ мэдээГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.