Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдсан суралцагчдад гэрчилгээ гардууллаа

A- A A+

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудад гэрчилгээ гардууллаа.

Тус сургалтын хүрээнд доктор (Ph.D), дэд профессор, профессор зэрэгтэй 14 багш, магистр зэрэгтэй 5 багш гамшгийн төрөл тус бүр дээр танхимын 70 цагийн хичээл орж, гамшгаас хамгаалах мэдлэгийг олгосон юм. 

Сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 45 суралцагч хамрагдсан бөгөөд суралцагчид онолын мэдлэгээ бататгах хүрээнд үйлдвэрлэлийн дадлага ажлыг "Сейф трэк" ХХК-ийн  объектод гүйцэтгэж, тус объектыг гамшгийн 8 төрлөөр үнэлж, тайлагналаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ " Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн гаралтай аюулт үзэгдэл нэмэгдэж байна. Тиймээс аливаа эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Та бүхэн өнөөдөр энэ чиглэлээр мэргэшиж, гэрчилгээгээ гардан авлаа. Цаашид мэргэжлийн ёс зүйтэй, мэргэшсэн байдлаар ажиллаж, үүрэг, хариуцлагаа өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Ганчимэг: “Онцгой байдал - гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.

Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ДарханУул аймгийн гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. 

Хойд бүсийн аврагч- нохой хөтлөгчийн давтан сургалтыг зохион байгууллаа

Эрэн хайх, аврах чиглэлээр албаны нохой болон аврагч-нохой хөтлөгчдийг сургах, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохойтойгоо хамрагдаж байгаа юм.