Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 5 суманд 0.6 мм, Говь-Алтай аймгийн 2 суманд 0.1 мм, Дархан-Уул аймгийн 3 суманд 0.3 мм, Завхан аймгийн 8 суманд 0.3 мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 0.6 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 0.1 мм, Увс аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн 4 суманд 3 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 0.1 мм цас орсон. Мөн Ховд аймгийн нийт нутгаар 8-25 м/с хүртэл шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө сэрүүсэж +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.


Гал түймэр:

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 4 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 09:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын 8×8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 8 дугаар багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т/ Хурааллтай их хэмжээний аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын хураалттай 9 тонн аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Дорнод аймаг, Дашбалбар сум 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж 04.14-ний өдрийн 08:50 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймаг, Асгат сум Дөхөм багийн “Улаан хавцал" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид "Цагаан залаат" ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.14-ний өдрийн 21:40 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 2000 га талбай өртсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Японд цунамигийн сэрэмжлүүлгийн түвшинг буурууллаа

Үүний зэрэгцээ Японы зүүн хойд далайн эргийн дагуу газар дахин хүчтэй хөдлөх эрсдэл байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсаар байхыг анхаарууллаа. 

Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглал

Урьдчилсан мэдээгээр ой, хээрийн гал түймрийн аюул нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, тамхи татахгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.