Анги, байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, үүссэн нөхцөл байдлын үед шуурхай шийдвэр гаргах, уялдаа холбоог сайжруулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас харьяа Үндэсний аврах бригад, Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн офицер бүрэлдэхүүний Команд штабын сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгууллаа.
Онолын сургалтаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүд, шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрэн хайх аврах ажиллагаанд анхаарах асуудал, Олон улсын стандартад нийцсэн дунд ангиллын хот дотор эрэн хайх, аврах багийн онцлог болон төрөл мэргэжлийн чиглэлийн мэдээллийг танилцуулсан юм.
Штабын дадлагаар өгөгдсөн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, хариу арга хэмжээ, харилцан ажиллагааг шуурхай төлөвлөх, нөхцөл байдлыг үнэлэх, хүч хэрэгслийг хуваарилах арга хэмжээг хэрэгжүүлэх дадлагыг хийж, анги тус бүрийн онцлог, үйл ажиллагааны талаар харилцан туршлага, дадлагаа солилцлоо.
Бие бүрэлдэхүүний бие бялдрын сорилоор алба хаагчид багт хуваагдан 5 км-ийн марш үйлдэж, 5 цэгт даалгавар гүйцэтгэн, барианд орсноор тэсвэр хатуужлаа сорьж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлсэн юм.
Сургуулийн төгсгөлд команд штабын сургууль болон албаны хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
2026/04/03
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2026/04/03
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2026/04/03
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.