Нийт нутгийн 15 хувьд цастай байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цастай байна. 

Үүнээс Увс (Баруунтуруун), Завхан (Нөмрөг, Баянтэс)-д 11-18 см зузаан, 0.11-0.24 г/см3 нягттай, Завхан (Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл), Увс (Зүүнговь), Хөвсгөл (Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл) 5-10 см зузаан, 0.11-0.25 г/см3 нягттай, бусад нутгаар 5 см-ээс бага байна. Ихэнх нутгаар өдөртөө агаарын температур 2-19 градус дулаан байснаас цасан бүрхүүл хайлж, цасны зузаан 10 см-ээр буурсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...5.9 градус дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон. 

Ховдын Дарви, Манхан, Булган, Үенч, Баянхонгорын Шинэжинст, Говь-Алтайн Цогт, Дорноговийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Баян-Овоо сумдын нутагт хөрсний гадарга дээр +40 градусаас дээш хүрч 1-3 хоног халсан байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан бөгөөд Ховдын Зэрэг, Дөргөн, Говь-Алтайн Шарга-д 24 м/с хүрсэн байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна

Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна.

Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албаны Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Оролцогчдод гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, гамшгийн үеийн эрх зүйн зохицуулалт, нийцлийг үнэлэх, шуурхай штаб, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ