Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 7суманд 0.9 мм, Дорнод аймгийн 1 суманд 1 мм, Завхан аймгийн 7 суманд 0.1 мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 0.2-1.0 мм, Сүхбаатар аймгийн 2 суманд 1 мм, Хэнтий аймгийн 1 суманд 1 мм цас орсон мөн Өвөрхангай аймагт 12-20 м/с, Завхан аймгийн Нөмрөг суманд 7-14 м/с, Говийн бүсийн нийт нутгаар 15-18 м/с тус тус шороон шуургатай байлаа. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 04, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 07-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +1...-4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Juke” загварын автомашины хөдөлгүүр болон урд салоны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4тн нүүрс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 5 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5х10 метрийн хэмжээтэй зөөврийн байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум Цагаан-Эрэг багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчпыг очиход иргэн А-ын 12х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ой, хээрийн түймэр: Архангай аймаг, Жаргалант сум Асайт багийн “Жаргалантын буурал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиж ойн түймрийг унтраахаар ажиллаж 09:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэр урьдчилсан байдлаар 35 га ойн талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Хөвсгөл аймаг, Их-Уул сум Сэлэнгэ багийн "Бага булангийн хар-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т, сумаас зүүн урд зүгт 30 км-т/ Сэлэнгэ мөриний салаанд автомашин суусан байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Бонго” загварын автомашин голын салааны мөсөнд цөмөрч усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/03
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2026/04/03
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2026/04/03
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.