Гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүллээ

A- A A+

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоо хоног зохион байгуулж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын 6 сургуулийн 584 сурагч НОБГ-т гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон  Онцгой байдлын албаны музейгээр зочилж, албаны болоод алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог,  албанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцсан юм. 

Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга ухаан, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, гал унтраагуур ашиглан гал түймрийг унтраах чадвар эзэмшлээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.