Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с, 04, 05-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +2...-3 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 02, 04-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч, 03, 05-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 16 дугаар гудамжинд аашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.31-ний өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2 метрийн урттай хашаа, хураалттай мод, 0.01 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.31-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн хашаанд 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.31-ний өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын хэсэг, залгаа 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 6х13 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймаг, Сайнцагаан сум Айраг багийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.31-ний өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 2х3, 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймэр:
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Хулгар багийн "Үнэгт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.30-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 111 хүн, 25 автомашинтайгаар хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 03.31-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 19:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 14000 га орчим талбай өртсөн.
Дорнод аймаг, Баян-Уул сум Хар чулуут багийн “Хархираа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.31-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 45 хүн, 9 автомашин, 7 мотоциклтойгоор унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:07 цагт цурамд оруулж, 19:26 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 500 га орчим талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/04/01
Шинэ мэдээУдам дамжсан алба хаагч, урагш тэмүүлэх зорилгын эзэд болсон олон залуус ажиллаж, амжилт, түүхээ бүтээсээр байна. Тиймээс энэ удаагийн nematimes булан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагч, хошууч А.Зоригийг онцлон танилцуулж байна
2026/04/01
Шинэ мэдээДадлага сургуулиар гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах загвар төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу штабын хэсэгчилсэн дадлагыг зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь харилцан мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна загвар төлөвлөгөөг хэрэгжихүйц байх боломж, нөхцөлийг бүрдүүллээ.