ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газраас хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт ба гамшгаас хамгаалах бэлэн байдал, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт 2026-003” сэдэвт дадлага, сургуульд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан 60 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.

Алба хаагчдад гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах чиглэлээр онол, практикийн мэдлэгийг олгосон юм.

Дадлага сургуулиар гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах загвар төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу штабын хэсэгчилсэн дадлагыг зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь харилцан мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна загвар төлөвлөгөөг хэрэгжихүйц байх боломж, нөхцөлийг бүрдүүллээ.

Сургалтын хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням оролцож, дадлага, сургуульд хамрагдсан алба хаагчдад аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн орон нутгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулж, батлуулахыг үүрэг болголоо.

Мөн сургалтын үеэр боловсруулсан Дундговь аймгийн болон сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний жишиг загварыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Мөнхчулуунд хүлээлгэн өгсөн юм.

2026/03/31
Шинэ мэдээМонгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, Монгол генералуудын өдрийг угтаж Онцгой байдлын байгууллагын Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит ахмадын софтволейболын тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгууллаа.
2026/03/31
Шинэ мэдээДээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 708 га, хээрийн 507.437 га, нийт 508.145 га талбай өртсөн байна.
2026/03/31
Шинэ мэдээҮүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, 3 айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.