Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх: Гамшиг ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө төдийгүй улс орныхоо хөгжлийн үйл хэрэгт манлайлан оролцогч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генералууд болон холбогдох мэргэжилтэн, судлаач нарын 130 гаруй хүн оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль, цаг уурын нөлөөлөл болон бусад эрсдэлийг даван туулах эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь уур амьсгалын өөрчлөлт бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бодитоор үнэлж, бууруулах нь бүх салбар, бүх нийтийг хамарсан асуудал юм. Улс оронд төдийгүй дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, гамшгийг давах туулах чадавхыг бэхжүүлэх нь үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн томоохон зорилт байх ба бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага төдийгүй бүх нийтийн оролцоог шаардаж байна” гэлээ.
.jpg)
Энэ үеэр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Л.Болдбаатар “Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх: Гамшиг ба уур амьсгалын өөрчлөлт”, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор, хошууч генерал З.Болдбаатар “ Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавх: Төрийн цэргийн байгууллагын үүрэг, оролцоо”, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал О.Ганбат “Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавх: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Мөн “Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавхыг төрийн болон хууль сахиулах байгууллагад бэхжүүлэх асуудал, шийдэл”, “Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавхад гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, санамж гаргасан бөгөөд анх удаагаа зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.
2026/03/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/31
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/03/31
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.