Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.5 мм Төв аймгийн 1 суманд 00 мм цас орсон бусад нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3...-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 02-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч, 03-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 болон 3 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн хашааны 2 метр хэсэг шатаж, иргэн Б-гийн 5 ханатай гэрийн зүүн урд туурга хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Хөндлөн булаг” 3 дугаар багт малчин А-гийн өвөлжөөний бууц шатсан тухай дуудлагыг 08:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход малчин А-гийн өвөлжөөний бууцны баруун талын хэсэгт 3х1, 2х1 метрийн хэмжээтэй 2 хэсэг газар малын бууц шатаж /уугьж/ байсныг ажиллан унтрааж, иргэн А-д хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 15:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны дээврийн 3х4 метрийн хэмжээтэй хар цаас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн 9х12 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн Ө-д хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Ирээдүй 11 дүгээр багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн 8х4 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Ургах нар 1 дүгээр багт хашаанд нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн эзэмшлийн хашаанд нүүрсний хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн Х-гийн хашаанд 0.02 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Ник Петровис" шатахуун түгээх станцаас 40 метрийн зайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багт өвөлжөө, өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 21:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 15х10 метрийн хэмжээтэй бууц, өтөг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 04:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн модон хашаа, 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймэр:
Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал 3 дугаар багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 15:16 цагт түймрийг цурамд оруулж, 19:40 цагт бүрэн унтрааж тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 50 га талбай өртсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгон "Хутаг-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар алба хаагчид, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 17:10 цагт түймрийг цурамд оруулж, 19:50 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 4.5 га талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар 3 дугаар баг "Үнэгт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.30-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 2026.03.31-ний өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар: түймрийн Урт 35 км, Өргөн 4 км, нийт 14000 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/31
Шинэ мэдээДээрх түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн түймрийн аюулаас 4 гэр, 2 өвөлжөөг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
2026/03/31
Шинэ мэдээИнгэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.