Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +10...+12 градус дулаан байна.

Төлөв байдал:  31-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 31-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн нутгаар эрс хүйтэрнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:53 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх баг т/аймгийн төвөөс зүүн урд зүгт 239 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 400 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум Дэнж баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 04:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн нийтийн байрны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн багийн “Шаврын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, “Зэд хантай бүтээлийн нуруу” тусгай хамгалалттай газрын захиргаа, орон нутгийн  нийт 38 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж 17:25 цагт цурманд оруулсан бөгөөд 19:24 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1 га талбай шатсан. 

Дорнод аймаг, Халхгол сум Цогтсүмбэр багийн "Өндөр-Улаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн нийт 16 алба хаагч 2 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 17:40 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэр урдчилсан байдлаар 500 га талбай шатсан. 

Хэнтий аймаг, Баян-Овоо сум Наран багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар анги, Баян-Овоо сумын мэргэжлийн ангийн  нийт 21 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 17:30 цагт цурманд оруулсан бөгөөд 20:13 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 200 га талбай өртөж шатсан.

Мөс цөмрөлт: Архангай аймаг, Өгийнуур сумын Өгий багийн “Мэргэн шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км/ “Өгий” нуурын мөсөн дээгүүр суудлын автомашинтай зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 4 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ын  “Hyundai Starex” загварын суудлын автомашины урд хэсэг нуурын эргээс 300 метрийн зайд нуурын мөсөнд цөмөрч живсэн байсныг автомашины арын хэсгийн мөсийг цэвэрлэн, гүн рүү живхээс хамгаалж, 03.29-ний өдрийн 08:00 цагт эхлүүлж 16:58 цагт татан гаргасан. Мөн иргэн А-ийн “Toyota Land Cruiser Prado” загварын суудлын автомашин нуурын эргээс 1 км-ийн зайд 4 дугуй нь мөсөнд цөмөрч орсон байсныг  ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум Харзаг багийн "Сүүж" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 235 км-т, сумын төвөөс урд зүгт 85 км-т/ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 6 дугаар заставын малын сууриас байлдагч С нь 2026.03.25-ны өдрийн 12:00 цагийн орчим тэмээндээ явна гэж мотоциклтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2026.03.27-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Өмнөговь аймаг дахь Тагнуулын газар,  Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Номгон сум дахь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр салбар, сумын Мэргэжлийн ангийн  нийт 98 хүн, 17 автомашин, 23 мотоцикл, 2 тэмээ, 6 дронтой байлдагч С/20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.28-ны өдрийн 07:54 цагт эхлүүлж, 20 бүлэгт хуваагдан тус багийн “Хар сухайн хилийн харуул”, “Таван алдын худаг”, “Үнэгтийн худаг”, “Амгалангийн хяр”, “Улааншанд хилийн харуул”, “Ханцуйшанд”, Хилийн 685-679 шугамын дагуу, “Хонгорын нуруу”, “Гурван зээмэгийн худаг”, “Хөх даваа”, “Хөөтийн сүлжээний худаг”, “Дарь-Эхийн цав”, “Цагаан хайрхан уул”, “Өндөр Богд уул”, “Замын шанд”, “Улааншандын худаг”, “Гурван зээмэгийн говь” гэдэг газруудад нийт 163 км-т явган, автомашин, мотоциклтой болон дроноор зохион байгуулж, 03.29-ний өдрийн 19:38 цагт "Таван-Алдын худаг" гэдэг газраас эсэн мэнд олсон.

Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн "Майнтын гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 91 км”т, сумын төвөөс зүүн зүгт 21 км-т/ Харзны голын мөс цөмөрч  суудлын автомашин суусан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын гарын  Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын  “Lexus GH300h” загварын автомашин голд суусан байсныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж, дадлага сургуульд хамрагдлаа

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.