Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор -4...+1 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн З-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) "Хан-Уул" 3 дугаар баг экскаватор шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход "DX210WA" загварын экскаватор шатаж байсныг  ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Салхит 3 дугаар багийн "Баянхаан уулын" энгэрт /ангийн байрлалаас хойд зүгт 6 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн эзэмшлийн  "prius-11" загварын автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 03.25-ны 09:30 цагт цурамд оруулж, 03.26-ны 09:55 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гавьяат цол олгож, төрийн одон медалиар шагналаа

Мөн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Цэргийн хүндэт медаль”-аар 10, “Шударга журам медаль”-аар 2 буюу нийт 15 алба хаагчийг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

Техник, тоног төхөөрөмж, автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг алдаа мадаггүй, шуурхай гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болголоо.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 49.759 хүний амь нас, 2.8 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш 22 жил болж байна.