ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

A- A A+

ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”, Санкт-Пербург хотын “Гал эсэргүүцэх албаны их сургууль”-ийн магистр, бакалаврын хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч бүрэлдэхүүн болон дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:

Магистр:

-Онцгой байдлын байгууллагад 4-өөс дээш жил ажилласан;

-Ахмад болон түүнээс дээш цолтой;

-Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй;

-Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2028 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх;

-Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;

-Суралцах өргөдөл;

-Байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт, хамт олны хурлын тэмдэглэл.

Бакалавр:

-Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, ДХИС-ын Онцгой байдлын сургуулийн сонсогч, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч;

-Нас 18-21 хүртэл настай;

-170 см-ээс дээш өндөртэй байх

-Бүрэн дунд боловсролтой байх;

-Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2032 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Суралцахыг хүссэн өргөдөл;

-Байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт, хамт олны хурлын тэмдэглэл;

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, (сүүлийн хагас жилийн дүнгийн хавсралт);

-Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/;

-Ял шийтгүүлж байгаагүй лавлагаа /e-mongolia/;

-Төрийн алба хаагчийн анкет;

-Цээж зураг /3*4/;

Шалгалтын бэлтгэлийг сайтар хангаж, дэвтэр бал, бүртгэлийн хураамж, биеийн тамирын хувцас бэлтгэж ирнэ.

Шалгалтын төрөл:

 “Математик”, “Орос хэл”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”-ын шалгалтад тэнцсэн иргэдийн оноог ихээс бага руу эрэмбэлж, эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн тэнцүүлнэ.

Бүрдүүлэх материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газарт 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч, 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулна.

Шалгалт Онцгой байдлын ерөнхий газрын соёлын төвд 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт  “Математик”, “Орос хэл”, “Физик”-ийн шалгалтаар эхэлнэ.

Холбоо барих: Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газар (51-262510)

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Ганчимэг: “Онцгой байдал - гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.

Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ДарханУул аймгийн гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. 

Хойд бүсийн аврагч- нохой хөтлөгчийн давтан сургалтыг зохион байгууллаа

Эрэн хайх, аврах чиглэлээр албаны нохой болон аврагч-нохой хөтлөгчдийг сургах, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохойтойгоо хамрагдаж байгаа юм.