Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр, зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг тогтмол үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангиас энэ сарын 23-25-ны өдрүүдэд Оюуны ундраа 96, нийслэлийн ерөнхий боловсролын 14, 32 дугаар сургуулийн дунд, ахлах анги болон Ус сувгийн удирдах газар, Үндсэн хуулийн цэц, Хүнс, технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллежийн “Электрон жаал” дунд сургуууль, нийслэлийн 14-р сургууль, Улаанбаатар дунд сургууль, сургуулийн өмнөх боловсролын 309 дүгээр нийт 1400 орчим иргэнд гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн хувьд бэлэн байх мэдлэг, чадварыг олголоо.

Сургалтаар газар хөдлөлт, гал түймэр, утаат орчин, анхны тусламж үзүүлэх зэрэг суурь ойлголтыг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр олгож, практик дадлага, сургалтын үзүүлэн, жишээ нөхцөл байдлын дасгалуудаар дамжуулан бодит нөхцөлд айж сандралгүйгээр зөв үйлдэл хийх дадлыг суралцагчдад эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

2026/03/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/26
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/03/26
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.