Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 7 суманд 1 мм, Ховд аймгийн 5 суманд 1 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 2 мм цас орсон.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цасаар шуурч байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Их төлөв цэлмэг, салхи баруунаас секундэд 4-9 метр, +7...+9 градус дулаан байна.

Төлөв байдал:  27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Халх голын сав газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х1 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймаг, Баянгол сум Хараа багийн  “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн  дуудлагыг 03.25-ны өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 20х60 метрийн хэмжээтэй хашааны баруун хойд талын 7 метрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум Баянмөнх баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо чингэлэг  шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж халалт өгөн 40 тонны чингэлэгт 8 ширхэг автомашины хучлага хайрагдаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан, Зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан  Их-Уул сумын  нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 03.25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулсан бөгөөд цурамыг манаж хоносон. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 4 дүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:39 цагт цурамд оруулж, 03.25-ны өдрийн 09:40 цагт бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа

Энэ хүрээнд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус  аймагт энэ сарын 24-25-ны өдрүүдэд ажиллаж, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Улаангом хотын захирагч Ц.Ганзориг болон АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малое, атташегийн орлогч, хошууч Дмитри Леонтев нартай сургалт дадлагын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарах тул дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.