Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг. Энэ дагуу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэгдэх дохио дуугарахад иргэн та “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.

2026/03/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2026/03/25
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2026/03/25
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.