Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувьд цастай байна.
Үүнээс Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөгийн хойд, Асгат, Их-Уул) Говь-Алтай (Тонхил, Бугатын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уулын баруун, Цагааннуур, Цагаан-Үүрийн хойд), Сэлэнгэ (Ерөө, Хүдэр, Хушаат), Дорнод (Чойбалсаны хойд)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.
Баян-Өлгий (Булган), Увс (Сагил, Түргэн, Давст, Тэс), Ховд (Булганы хойд), Завхан (Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Алдархаан), Хөвсгөл (Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэний хойд), Булган (Тэшиг, Хангал, Орхон, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан), Дархан-Уул (Дархан, Шарынгол, Орхон, Хонгор), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьт), Хэнтий (Өмнөдэлгэрийн хойд, Баян-Адрага, Батширээт, Биндэр, Хэрлэн, Өлзийт, Жаргалтхаан, Баянмөнх, Гурванбаян), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Хэрлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 31-38 см байна.
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 20 хувиар буурсан байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2026/03/13
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2026/03/13
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2026/03/13
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.