Говьсүмбэр аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлагын хүрээнд яаралтай цугларах дохио өгч, аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, холбогдох байгууллагуудын 300 гаруй хүн хүч , 50 гаруй техник хэрэгслиийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг томилгоот бүрэлдэхүүний дуудлагаар цуглах хугацаа, бие бүрэлдэхүүний ирц, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, тусгай зориулалтын автомашин, техник, багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн хэрэгслийн ажиллагаа, хангалт нөөцийн нөхцөл байдлыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулсан юм.
Мөн аймгийн хэмжээнд гамшгийн аюул, ослын үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, шуурхай удирдлага, шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний зохион байгуулалтын штабын дадлага сургуулиар үргэлжилж ямар түвшинд байгааг үнэлэхэд энэхүү дадлага чиглэгдсэн гэдгээрээ ач холбогдолтой байлаа.

Яаралтай цугларах дохионы дагуу оролцогч байгууллагууд богино хугацаанд үүргийн дагуу жагсаж, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлаа танилцуулж, гамшгийн үеийн дуудлагаар ажиллах чадавхаа дээшлүүллээ.
Оролцогчид сургуулийн бодлогын дагуу алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулах, болзошгүй гамшгийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор өгөдсөн хийсвэр цагийн байдлын дагуу штабын дадлага хийж байна.

Ингэснээр аймгийн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг бодитоор үнэлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдлыг бий болгох юм.

2026/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/12
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/03/12
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.