“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт Говьсүмбэр аймгаас эхэллээ

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын аймаг, орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах,  Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т "Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу  “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын сургагч багш бэлтгэх ажлыг улс орон даяар үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.


 Анхны сургалтад  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн нийт 54 эрхлэгч, багш, ажилтан  нарыг хамруулж,сургагч багшаар бэлтгэлээ. 


Тус сургалт нь жилээс жилд  өсөн нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадварыг боловсролын байгууллагын түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. 

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх агуулгыг сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх боломж бүрдлээ. 

 Онцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн  багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 


Сургалтыг  орон даяар  зохион байгуулснаар  гамшгаас хамгаалах боловсролыг бүх шатны боловсролын байгууллагыг бэхжүүлэх, хүүхэд, багачуудын аюулгүй байдлын мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна. 

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.