Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээ хийлээ.
Үнэлгээг ОБЕГ, түүний харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЦУОШГ, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, геодези усны барилга байгууламжийн газар, ШУА-ын Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн юм.
Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд 6 сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг маш их, 4 дүүрэг дунд, 4 дүүрэг бага буюу маш бага” гэж үнэлэгдлээ.

Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймгийн хэмжээнд 3789, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх магадлалтай байна.
Цаашид цаг агаарын огцом дулаарал ажиглагдах, энэ гуравдугаар сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн нөхцөл байдал, аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг анхааруулж байна.
2026/03/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/10
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/03/10
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.