Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан байгаа эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилгоор НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Мөрдөстэй бүсгүй” номинацийн эзнээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг тодорлоо.
Хурандаа Д.Сэржмядаг нь Онцгой байдлын байгууллагад мэргэжилтнээс, хэлтсийн дарга хүртэл 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Тэрээр ажиллах хугацаандаа олон улсын гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагыг судалж, Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өөрийн орны онцлог, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилго бүхий “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдэвт судалгааны ажил хийж, Удирдахуйн ухааны докторын зэргийг хамгаалснаар энэ салбарын анхны эмэгтэй доктор болж байсан юм.
.jpg)
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2020 оны долоодугаар сарын 10-нд эрдмийн дэд профессор цол хүртэж байсан бөгөөд хянан магадлагаа хийгддэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй болон үндэсний мэргэжлийн сэтгүүлд нийт 27 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 14-ийг дангаараа болон хамтран бичиж хэвлүүлсэн байна. Түүнчлэн нийт 18 судалгааны ажил үүнээс докторын-1, магистрын 17 судалгааны ажлыг удирдагчаар ажиллаж, хамгаалуулсан байна.
“Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээ нь долоо дахь жилдээ эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулсан юм.
2026/03/06
Шинэ мэдээХурлаар эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, шуурхай ажиллагаа зохион байгуулах төлөвлөлтийн талаар танилцуулсан юм.
2026/03/06
Шинэ мэдээОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан байгаа эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилгоор НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Мөрдөстэй бүсгүй” номинацийн эзнээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг тодорлоо.
2026/03/06
Шинэ мэдээМаш их байгаа аймгуудыг дурдвал Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгууд байна.